Өнөө өглөө үүрээр Өмнөговьд газар хөдөлжээ

Zuv.mn
2024/05/06

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт өнөө өглөө үүрээр газар хөдөлжээ. ОБЕГ-ын мэдээлснээр тавдугаар сарын 6-ны 04:49:25 цагт болсон газар хөдлөлтийн хүч нь 4.3 магнит байсан байна. Газар хөдлөлийн улмаас гарсан хохирлын талаарх мэдээлэл одоогоор алга байна. 

Газар хөдлөлтийн хүчийг магнитуд, балл гэсэн хоёр нэгжээр хэмждэг бөгөөд магнитулд нь газар хөдлөлтийг үүсгэгч тэсрэлтийн хүчийг, балл нь тэсрэлтийн улмаас газрын гадаргад мэдрэгдэх чичирхийллийг заадаг юм. Өөрөөр хэлбэл, магнитуд багатай ч тэсрэлтийн төв нь газрын гадаргатай ойрхон бол чирчихийллийн хэмжээ их, хохирол өндөр гарах боломжтой гэсэн үг юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна