Б.Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцох болзлоо хангалаа

Zuv.mn
2024/05/06

Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээнд Монголын марафонч гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19:25 цагийн амжилтаар 14-р байр эзлэн Парисыг зорих эрхээ баталгаажуулж, 6 дахь Олимпдоо оролцох болзол хангалаа.

Манай марафоны баг тамирчид "Парис 2024" Олимпын наадамд таван эрх авахыг зорьж байгаа бөгөөд Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос ойрын хугацаанд дэлхийн чансааг зарлаж, баталгаажуулна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна