Цэргийн ангиас байлдааны сум хууль бусаар авч, тээвэрлэжээ

Zuv.mn
2024/05/07

Цагдаагийн байгууллага цэргийн ангиас байлдааны зориулалттай 700 ширхэг сум хууль бусаар олж авч, тээвэрлэсэн ноцтой хэргийг илрүүлж, шалгаж дуусаад Прокурорын байгууллагад хүргүүлжээ. Хэрэг өнгөрсөн сарын 14-нд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний дугаар ангид гарчээ. Иргэн Н нь байлдааны зориулалттай үйлдвэрлэсэн ПС загварын 700 ширхэг сумыг тус ангиас хууль бусаар олж авч, тээвэрлэсэн аж.

Цагдаагийн байгууллага хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, иргэн Н-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна