Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 06-ны өдрүүдэд 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 131, Өмчлөх эрхийн эсрэг 68, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 49, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг тус бүр 9, Авлига, албан тушаалын 7, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
- “Хот тохижилтын газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Б.Б, ерөнхий инженер С.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, үнэлгээний хорооны гишүүдэд “Д” ХХК-ийг шалгаруулах талаар хууль бус үүрэг чиглэл өгч, шалгаруулан Нийслэлийн төсөвт 4.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр сарын 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Мөн Нийслэлийн прокурорын газраас Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0108 дугаар ангийн Автозамын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “С” ХХК болон иргэн Ш.Т нарын улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хилээр түргэн шуурхай нэвтрүүлэх чиглэлийг өгч, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.154
Хаашаа шавааралдсан царайтай гар вэ
Хариулах66.181.177.78
БЯМБАДОРЖ ДАРГА ШУДРАГА ЦАРАЙЛААД ГУЦААД БАЙДАГ БАЙСАН АВИЛГАЛЧ ХУЛГАЙЧ ХОГ БАЙЖ ДЭЭ
Хариулах