БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тухайн үеэс хойш жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 80 жилийн ой тохиож байна.
Дундговь аймгаас батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдлыг сахих, тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд тууштай ажиллаж, онцгой үүрэг гүйцэтгэсэн хошууч генерал Чимэдийн Мижид, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга хошууч генерал Жамцын Содном, хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Пэлжээгийн Одонбаатар, Монгол Улсын анхны эмэгтэй генерал цолтон, бригадын генерал Ганболдын Болор нарын таван генерал цолтон төрөн гарчээ.Өнөөдөр тус өдрийг тохиолдуулан Дундговь нутгаас төрсөн гарсан генералуудыг аймгийн удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн бөгөөд генералууд, Дундговь аймгийн удирдлагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд Тэргүүн сайд, Түшээт засаг, Хошой чин ван Г.Чагдаржавын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна