Төв аймгийн нутаг дэвсгэр дэх Хоолтын даваа уруудаад шалаанз автомашинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28-р ангийн 11 алба хаагч ажиллажээ.
Ослын голомтод аврагчдыг очиход хоёр шалаанзны голд нэг иргэн хавчуулагдаж, их хэмжээний цус алдсан байжээ. Аврагчид шуурхай ажиллаж, 45 настай эрэгтэй Э-ны амийг аварч, яаралтай түргэн тусламжийн 103-т хүлээлгэн өгсөн байна.
Ослын голомтод эмнэлгийн байгууллагаас таван эмч, мэргэжилтэн, Төв аймгийн цагдаагийн байгуулгаас таван алба хаагч ажилласан байна. Ослын шалтгааныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна