Туул голоос нэр хаяг нь тодорхойгүй эмэгтэй хүний цогцос олджээ

Х.Есү
2024/05/13

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо “Туул” голын усанд нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 05.12-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, нас, хаяг тодорхойгүй эмэгтэй хүний цогцос “Туул” голын эргээс 30 орчим метрт голын салаанд хайргадаж тогтсон байсныг аврах завь ашиглан ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна