Бурхан багшийн их дүйчин өдрийн тухай

С.Гандэлгэр
2024/05/23

Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр (2024.05.23) тохиож байна. Энэ өдрийг манай улсад 2019 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж ирсэн.

Бурхан багшийн их дүйчин өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон буюу “төрсөн, гэгээрсэн, нас барсан” өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ.

Монгол Улсад 1992 оноос хойш албан ёсоор тэмдэглэх болсон ба УИХ-аар 2019 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байна.

Энэ өдөр 10 хар нүгэл үйлдэхийг цээрлэх хэрэгтэй гэж номложээ. Тухайлбал хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна