Замын хөдөлгөөнийг 18:00 цагт нээнэ

Х.Есү
Өчигдөр 17 цаг 57 минут

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулж буйтай холбогдуулан өглөөний 06:00 цагаас Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замын уулзвараас Баруун 4 замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас “Монгол шуудан”-гийн уулзвар болон дотогш замуудын авто машины хөдөлгөөнийг түр хязгаарласан. 

Замын хөдөлгөөнийг 18:00 цагт нээх тул иргэд та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой оролцож, бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөж гэмтэхээс урьдчилан сэргийлэн, аюулгүй байдлыг хангахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна