Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баялаг төв, Экосум ТББ-тай хамтран “Хог хаягдлын тогтвортой менежмент болон Монголын хөдөөд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж буй сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулж, 15 сумын 100 гаруй иргэд, холбогдох албан хаагчдыг хамрууллаа.
Нийгмийн харилцаанд оролцож байгаа иргэд олон нийт, аж ахуйн нэгжүүд, иргэний нийгмийн байгууллагууд болон орон нутгийн удирдлагуудын хог хаягдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, мэдээлэлтэй, судалгаанд суурилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх зорилго бүхий тус сургалтаар “Экосум” ТББ-ын үйл ажиллагаа, төслийн үр дүнтэй танилцаж, хамтран ажиллах хүсэлтээ ирүүлсэн сумын иргэдийг хог хаягдлын хямрал, хог хаягдлын байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, зохистой зохицуулалтыг нэвтрүүлэхэд шаардлагатай хүчин зүйлс, талуудын оролцооны талаар тодорхой, зөв мэдлэгтэй болж цаашид орон нутагтаа энэ талаарх сургалтуудыг тогтвортой явуулах сургагч багш нарыг бэлтгэх юм.
Сургалтын үеэр хог хаягдлын хор уршиг, өнөөгийн менежментийн доголдол, эрүүл мэндийн зөв дадал зуршил, сэтгэл зүйн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хуванцрын шийдлүүд, хуванцар ба эрүүл мэнд, бичил хуванцар, хог хаягдлын бүтцийн судалгаа, брэндийн аудит, эх үүсвэр дээр нь хогоо ангилах (Хогоо хэрхэн ангилах вэ видео, гарын авлага), олон улсын гэрээ, “Хогноос ангижиръя” тунхаг зэрэг сэдвийн хүрээнд хоёр өдрийн турш суралцаж, дүгнэлт, хэлэлцүүлгийг өрнүүлэв.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат сургагч багш нарыг хүлээн авч уулзан, хоггүй сумыг бий болгох туршлагаас суралцан, тогтвортой хамтын ажиллагааг бий болгон ажиллахаа илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.235
ЭЛДЭВ СУРГАЛТ ХИЙЖ ТАТВАР ТӨЛӨГЧИДИЙН МӨНГӨӨР ТОГЛОЖ ХАНАХГҮЙ ЮУ ?
Хариулах