Зориг Сангийн Буруу үгүй төсөл гэр бүлд ээлтэй бодлогуудыг таниулан ажиллаж байна

Х.Есү
2024/05/28

Зориг сангийн Залуу манлайлал хөтөлбөрийн залуус “Буруу Үгүй” төслийг санаачлан НҮБ Хүүхдийн сангаас хэрэгжүүлдэг “Гэр бүлд ээлтэй бодлого”-той уялдуулан боловсролын салбар болон ажлын байранд ээлтэй бодлогын ач тусыг сурталчлан таниулах ажлуудыг хийж байна.

Өнөөдрийн завгүй нийгэмд ихэнх залуу эцэг эхчүүдийн толгойд оршдог асуудал бол яахын аргагүй хүүхдээ хаана, хэнээр харуулах вэ юм, за тэгээд нялх хүүхэдтэй бол бүр ч илүү анхаарал хандуулах шаардлага гарч ирдэг. Ийнхүү хүүхдэдээ үргэлж санаа зовних нь судалгаанаас харахад ажлын бүтээмжид бодитой сөрөг нөлөөллийг бий болгодог байна.

No description available.

Иймд Буруу үгүй төслийн залуучууд энэхүү асуудлыг шийдвэрлэхээр, зорилтод бүлгийн эцэг эхчүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор дараах ажлуудыг хэрэгжүүлж байна.

No description available.

Төслийн 1-р үе.

Сургуулийн орчинд залуу эцэг эх болон жирэмсэн оюутнуудад хүндэтгэн үзэх шалтгааны дагуу чөлөө авах, цахимаар суралцах боломжийг нэмэгдүүлэх, сургалтын кредит хадгалах, хичээл нөхөн судалж, шалгалтанд оруулах уян хатан зохицуулалтуудыг Отгонтэнгэр Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд 2024 оны шинэ хичээлийн жилээс эхлэн нэвтрүүлэхээр боллоо.

No description available.

Төслийн 2-р үе

Гэр бүлд ээлтэй бодлогыг бодлогын түвшинд нэвтрүүлэн ажиллаж буй компаниуд болох Мобиком, НҮБ Хүүхдийн Сан, Капитрон банк, Рио Тинто, Оюу толгой компаниудын сайн жишгийг Mongolian Talent Network-той хамтарч танилцуудахаар ээлжит цахим нийтлэлүүдийг Worki цахим хуудас болон “Hey HR” шугамуудаар хүний нөөцийн мэргэжилтнүүд болон нийт ажилчидтай хуваалцаж байна.

No description available.

Гэр бүлд ээлтэй бодлого гэж юу болох, хэрхэн ажил хэрэг болгож, үр дүнг үнэлэх тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл НҮБ-ын Хүүхдийн Сангаас гаргасан дараах гарын авлагуудтай танилцана уу



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна