Өнөөдөр 16 цагийн орчимд үндэсний соёл амралтын хүрээлэнгийн галзуу хулгана дээр тоглож байсан хүүхэд амиа алджээ.
Тодруулбал, 19 насны хүүхэд галзуу хулгана тоглоом дээр тоглож дуусаад хөдөлгөөн зогсоход амьсгал хураасан байдалтай олджээ. Одоогоор хэргийн газарт цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг явуулж байна.
ЦЕГ: " Цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 54 минутад Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байх "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 18-19 орчим насны иргэн "Галзуу хулгана" тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай байна" гэх мэдээллийг ирүүлсэн.
Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулашгүй ажиллагааг явуулж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна