Паркийн галзуу хулгана дээр тоглож байсан 19 настай иргэн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа.
Энэ талаар үндэсний соёл амралтын хүрээлэнгээс тайлбар мэдээлэл өглөө.
Паркийн үйл ажиллагаа хариуцсан захирал н.Ариунжаргал: "Эхлээд амиа алдсан иргэний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Тухайн 19 настай иргэн бол манайд 5 сарын эхээр орж ирсэн манай цагийн ажилтан байсан. Өнөөдөр ээлжгүй байсан. Ажлын бус цагаар ирж тоглоод ийм харамсалтай зүйл боллоо.
Тухайн иргэн 13-15 насны дүүтэйгээ явж байсан гэх мэдээлэл байна.
Галзуу хулганаас унасан гэх мэдээлэл бол худлаа. Техникийн үзлэгийн дутуу байдлаас болж асуудал үүсээгүй. Бүс бэхэлгээ бол хэвийн байсан. Унаагүй гэсэн үг.
Суудалдаа суусан хэвээр нас барсан байсан. Түргэн тусламж ирээд үзэхэд л амьсгал хураасан байна гэсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.93.58
Залуу хүмүүс их зүрх зогсож байна бас вакцин хийлгэсэн хүүхэд байх даа цус өтгөрсөн
Хариулах122.201.31.109
bs yva mongo avtsnu
Хариулах