"Авъяаслаг монголчууд 2016" шоуны "Алтан базер"-ийн эзэн гитарчин Г.Атарбат өчигдөр хорвоог орхилоо.
Тодруулбал, 26-хан настай, ид хийж бүтээх насан дээрээ явсан Г.Атарбат өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт ахуйн газны дэлбэрэлтэд өртөж, бүх биеийнх нь 90 хувь түлэгдсэнээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдээд байсан юм.
Эмч нар түүнийг яаралтай гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэж үзсэн учир найзууд нь хандив цуглуулж эхэлснээр олон нийт ч идэвхтэй оролцож байв. Харамсалтай нь Г.Атарбат гэмтлээ даалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.
Энэ талаар хандив эхлүүлсэн О.Батнасан "Миний найз энэ хүртэл бидэнтэй хамт байлаа. Хандивын аянд нэгдэж, сэтгэлийн дэм өгсөн бүх хүмүүстээ баярлалаа. Хандивын мөнгө найзын минь буяны ажилд зориулагдах болно" хэмээжээ.
Г.Атарбат өөрийн найз, морин хуурч О.Батнасантай хамт тус шоунд оролцож монгол хөгжмийг шинэ урсгалд оруулж, содон үзүүлбэр толилуулснаар шилдэг 32 оролцогчдын нэг болж чадсан юм.
Түүний ар гэр, найз нөхөд, ойр дотны хүмүүст нийт монголчуудын өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.80.211.42
evii
Хариулах103.212.117.134
Ум ма ни бад мэ хум. Харамсалтай юмаа, хайран хүү. Эмгэнэл илэрхийлье.
Хариулах