Зугаалж явсан нэгдүгээр ангийн сурагчдаас хоёр хүүхэд амиа алджээ

Х.Есү
2024/05/30

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ..... сургуулийн нэгдүгээр ангийн хоёр сурагч амиа алджээ. 

Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө. 

"Цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 18:30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт “зам тээврийн осол болсон байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсний дагуу газар дээр нь шуурхай очиж ажилласан байна. 

Шалгалтын явцад том оврын ачааны автомашин автозамаар зорчих үед дугуй хагарсны улмаас урд явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн болох нь тогтоогдсон. Ослын улмаас бага насны 2 хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан байна" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.135
    2024/05/30

    Зугаалж явсан хүүхдүүд ямар буруутай юм бэ. Хариуцлагагүй том тэрэгний жолооч, компаний буруугаас болж хүний амь эрсдэхэд одоо амь насаа алдсан хүнийг үхсэнээ хийж тэнд явсан гэж мэдэх увайгүй ард түмэн болж дээ бид. Хүрээлэн буй орчинтойгоо танилцах нь юу нь буруу байгаа юм бэ. Тэр том уул уурхайн компаниуд том тэрэгнийхээ дугуйг огт шинэчилдэггүй, шалгадаггүй л гэсэн үг ш дээ малнуудаа

    Хариулах