АНУ-ын Нью-Йорк мужийн тангарагтны шүүх Ерөнхийлөгч асан Дональд Трампыг 34 зүйл ангид заасан гэмт хэрэгт буруутай гэж үзжээ.
Түүнийг буруутгасан хэргүүд дотор насанд хүрэгчдийн киноны жүжигчин Сторми Дэниелстэй бэлгийн харилцаанд орсноо нууцлахын тулд 2016 оны сонгуулийн өмнө их хэмжээний мөнгө төлсөн, үүнийгээ нууцлахын тулд бизнесийн бичиг баримтуудаа засварлаж, хуурамчаар үйлдсэн гэх дуулиант хэрэг нь мөн багтаж байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгчдөөс гэмт хэрэгт бурууттай нь шүүхээр тогтоогдсон анхны хүн нь Д.Трамп болсон гэж хэвлэлүүд бичиж байна.
Түүнд ял оноох шүүх хуралдааныг долоодугаар сарын 11-ний өдөр товлосон бөгөөд үүнээс хойш дөрөв хоногийн дараа БНН Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ зарлах юм.
Д.Трамп харин шүүхийн шийдвэрийг гутамшиг гэж нэрлэсэн байна. Түүнтэй холбоотой сүүлйин үеийн мэдээллээс дурдвал. тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдож чадвал тэрбумтан Илон Маскийг зөвлөхөөрөө авна гэсэн мэдээлэл АНУ-ын хэвлэлээр гарах болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна