Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нас барсан хэрэг гарчээ.
Энэ талаар цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Өнгөрсөн пүрэв гарагийн 21:40 цагийн үед Төв аймгийн Цээл сумын нутагт хүн машинд дайруулж нас барлаа гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Тухайн үед ямар шалтгаанаар ангиас гарсан эсэх талаар шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Урьдчилсан байдлаар машинд дайруулсан гэдэг асуудал яригдаж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна