Хилийн цэргийн ахлагч амиа хорложээ

Zuv.mn
2024/06/03

Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт байрлах 0275-р ангийн заставын ахлагч 06-р сарын 1-ний шөнө амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарчээ. 

Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэж амиа хорлосон байж болзошгүй байна. Тодруулбал хамт олны зүгээс уг ангийн удирдлага талийгаачийг хүчээр тухайн заставт томилж, ар гэртээ цаг гаргах боломж олголгүй удаан хугацаанд томилолт, тэмцээнд явуулж байсан нь гэр бүл салах, маргаан үүссэн гэж үзэж байгаа аж.  Уг хэргийн талаар цагдаагийн ерөнхий газраас тодруулахад эл хэрэг болсон нь үнэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэх мэдээллийг өглөө. 

Ийнхүү бодлогогүй захирагчийн балагтай шийдвэрийн үр дүнд эх үрсийн баяраар гэр бүл хагацаж, хөөрхий хэдэн үрс нь өнчирч үлджээ. 

Цэргийн алба хаагч нас барсан хэрэг үүгээр зогсохгүй энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр 21.40 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн албан хаагч Төв аймгийн Цээл сумын нутагт хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Чандмань баян бүрд” ХХК-ийн талбайд ажиллаж байхдаа осолд орж амиа алджээ. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж байгаа ба шинжээчийн дүгнэлт хараахан гараагүй байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.249
    2024/06/04

    Яанаа яана хичнээн залуусыг хороож байнаа одоо болиочээ

    Хариулах
  • 103.168.34.101
    2024/06/04

    hucheer tomilood yvuulaad bdg darga n ehnertei n holbootoi baiv uu ?

    Хариулах
  • 66.181.185.225
    2024/06/03

    худлаа тушаалаар гэж ажиллуулсаны гай гарч банйа хэдэн хөлдүү дарга нар нь цалин муутай хангамж муутай цэргийн анги нэг л болохгүй байна даа

    Хариулах