Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч нас барсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс албан ёсны тайлбар өглөө.
ЦЕГ: " Энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Цээл суманд томилогдон үүрэг гүйцэтгэж байсан 05 дугаар ангийн алба хаагч харамсалтайгаар зам тээврийн осолд өртөн амь насаа алдсан.
Энэ асуудалд дотоодын цэргийн хамт олон маш их харамсаж байгаагаа илэрхийлж байна.
Дотоодын цэргийн байгууллагын албаны зохион байгуулалт үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр ЦЕГ-ын дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын газраас холбогдох албаны шалгалтыг хийж байгаа.
Хэргийн талаар сошиалд илт худал мэдээлэл явж байна. Дотоодын цэргийн ангиуд өөрсдийн дотоод аж ахуйн ажлыг дэмжих зорилгоор хугацаат цэргийн алба хаагчийг ажилд томилон ажиллуулдаг. Түүнээс биш хэн нэгэн даргын хувийн ажилд яваагүй.
Цагдаагийн ерөнхий газраас шалгалтын ажиллагаа явуулж байгаа учраас би илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Энэ үйл ажиллагаа чинь хуулийн хүрээнд л явж байгаа.Тухайн ажилд нэг ахлагч, найман хугацаат цэргийн алба хаагч явж байсан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.249
Ганбат гэдэг засаг ноён байсан хулгайчийн хувийн ажлыг хийж байхад нь Ганбат машинаараа хөөж дайраад алчихсан нь батлагдаад байхад чи одоо бас юу вэ?
Хариулах103.168.34.101
huviin kompanid ajillaj bsn gedeg chini ard n huvi hun bn gesen ug bish uu ? arisaa hamgaalah ym arai uuruur yrildaa ! hu
Хариулах66.181.161.249
Цэргийн зарлан танай хүүхдэд ирлээ л бол цаазын бичиг гэж ойлгоорой хичнээн ч хүүхдүүдийг алав даа одоо болоогүй юм уу?
Хариулах