Сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбогдох хэргийн шүүх хуралдаан боллоо. Прокуророос шүүгдэгч Н.Өнөрцэцэгийг худал мэдээлэл тараасан, бусдын эд хөрөнгөд заналхийлсэн, хувийн нууцыг задруулсан, татвар төлөхөөс зайсхийсэн, төрийн нууцыг албан бусаар олж авсан, мөнгө угаасан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Шүүхээс түүнд холбогдох хэргийн шүүх хурлыг бүрэн хаалттай явуулах шийдвэрийг гаргасан боловч шүүгдэгчийн зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг тавьсан байна.
Н.Өнөрцэцэг “Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт шүүх хурлыг нээлттэй явуурах хүсэлтийг СБД -ийн эрүүгийн хэргийн шүүхэд тавьсан байгаа. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд намайг цагдан хорьсон, данс тооцоо бүгдийг шалгасан. Ийм учраас энэ хугацаанд хууль хяналтын байгууллага хийсэн ажлынхаа тайланг ил тод иргэд олон нийтэд тайланг тавих ёстой гэж үзэж байна. Хэрэв шүүх хурлыг нээлттэй явуулахыг зөвшөөрвөл хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд дамжуулах хүсэлтийг мөн гаргасан байгаа. Өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн илрүүлсэн авилгалын хэргүүдийн шүүх хурал янз бүрийн шалтгаанаар хойшилж байсан. Харин миний хувьд энэ шүүх хурлыг хойшлуулах хүсэлгүй байна. Хэдий өмгөөлөгчгүй байсан ч хамаагүй энэ шүүх хурлыг хойшлуулахгүй, ил тод нээлттэй хийлгэнэ гэсэн байр суурьтай байгаа.” хэмээн шүүх хурлын өмнө мэдэгдэл хийсэн. Гэвч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн гаргасан хүсэлтийг хэлэлцэн хүсэлтийг авахаас татгалзан, шүүх хуралдааныг долдугаар сарын нэгний өдөр хүртэл хойшлуулан бүхэлд нь хаалттайгаар хянан хэлэлцэх болсныг мэдэгдлээ.
“Өнөөдөр ямар нэгэн байдлаар өөрт холбогдох хэргийг дуусгах хүсэлтэй байсан боловч хохирогч талаас хэргийн хэргийн материалтай танилцаагүй гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавин долдугаар сарын нэгэн хүртэл хойшлууллаа. Ганцхан миний асуудал биш жижгээр ярьвал сэтгүүлзүй, томоор ярьвал ардчилал Монгол Улсад оршин тогтнох уу гэсэн асуудал хөндөгдөж байгаа учраас үүн дээр би маш хариуцлагатай хандаж байгаа. Намайг учир битүүлгээр яллачих юм бол дуугардаг сэтгүүлч гэж байхгүй болно. Улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан миний шүүх хурлыг товлоод байгаа нь надад маш сонирхолтой санагдаж байна. Манай зүгээс цаад талын хугацаа нь зургадугаар сарын 14 орчимд шүүх хурлыг хийгээд өгөөч хэмээн хүсээд байхад долдугаар сарын нэгэн гэсэн хугацааг тавьчихаад байгаа нь надад айдас төрүүлж байна.” хэмээн сэтгүүлч Н.Өнөрцэцэг хэллээ.
Б.Төгөлдөр
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.164.43
Хийсэнгэмтэй болоод шүүх нь шүүх гээд байгаа юм бишүү. Ард түмнээр өрөвдүүлэх гээд л эсэн бусын ярилцлага лайв хийгээд байхаа больмоор юм. Сэтгүүлч нэртэй алай салбадайнууд нь бас өмөөрсөн дүр эсгэхээ боль. Лодойсамбуу Өнөрөө бол эрэн сурвалчлагч сэтгүүлч биш бууны нохой, шантаажчин гэсэн бичлэг үзэж байсан гэтэл саяхан Өнөрөөг өмөөрсөн ярилцлага өгөөд л хэхэ эн сэтгүүлч нарын тархи хамуурсан ш дээ. Нэр төр мөнгө хөрөнгөнд шунагсад
Хариулах