УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ үед Зөв.мн сайтын редакц 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид дундаас элдэв хэрэгт холбогдсон, ёс зүйн асуудалтай нэр дэвшигчдийг "Хар жагсаалт" булангаараа онцолж байгаа билээ.
Энэ удаад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг онцолж байна.
2020 онд бүрдсэн парламентын хэд хэдэн гишүүн УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж, хэд хэд нь ам мөлтөс зуурч үлдсэн. Хөгжлийн банк, Нүүрсний хэрэг гэх мэт хэргүүдэд холбогдсон зарим УИХ-ын гишүүдийн хэрэг шалгагдсаар л байгаа. Тэгвэл нүүрсний хэрэгт холбогдсон атлаа УИХ-ын гишүүнээрээ үлдсэн нэг хүн байгаа нь Н.Наранбаатар.
Түүний хувьд "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар таван жил, ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил, Засаг даргаар дөрвөн жил ажиллаад 2020 оны УИХ-ын сонгуулиар гишүүн болон сонгогдсон. Мөн аймгийнхаа МАН-ын хорооны даргаар ч удаан хугацаанд ажиллаж байлаа. Ер нь бол Өмнөговь аймагтаа олон жил өндөр албан тушаал хашсан хүн гэхэд болно. Н.Наранбаатар УИХ-ын сонгуулийн дараа гишүүн болсноосоо хойш дөрвөн жилийн хугацаанд сулхан ажилласан гэлцдэг.
Гавьтай сайн ажиллаж чадахгүй байж байгаад нүүрсний хэрэгтэй гүнзгий хутгалдаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн АТГ-т шалгагдаж, Прокурорын байгууллагаас яллагдагчаар татсан юм. Бүр түүнийг УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргаж, УИХ-аар хэлэлцсэн ч МАН-ынхан нь авч үлдсэн. Тэгсэн хэр нь, Н.Наранбаатарыг бодвол нүүрснээс хол байсан Т.Аюурсайханыг ажиггүй явуулж орхисон билээ.
Уг нь УЕП Б.Жаргалсайхан Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн мэдэгдэж байв. Үүнтэй нь холбогдуулан халдашгүй байдлын дэд хорооноос прокурорын саналыг дэмжсэн ч УИХ-ын чуулганаар Н.Наранбаатарыг авч үлдсэн нь хачирхалтай.
УИХ-ын гишүүн болохдоо 32 сая төгрөгийн жилийн орлоготой байсан бол 2022 онд 53 сая болж нэмэгдсэн байна. Гэр бүлийн орлого нь ч 19 саяас 29 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Мөн 770 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэдэг нь анхаарал татаж буй.
Төрд олон жил ажилласан, хувийн бизнесгүй Н.Наранбаатар хэрхэн 700 гаруй сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 85 саяар үнэлэгдэх автомашинтай, 259 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай, 77 сая төгрөгийн үнэт эдлэлтэй болсон нь тун хачирхалтай. Түүний ажилласан байдлаар харвал, "Билэгт говь" ХХК-гийн захирлаар ажиллаж байснаас бусдаар 20 гаруй жил төрийн шат, шатны байгууллагад ажилласан байгаа юм.
Тэрбээр Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа нөөц сангаасаа хөрөнгө гаргаж, гадаадад зугаалсан гэдэг хэл аманд орж явсны зэрэгцээ нэг тэрбум 390 сая төгрөгөөр айл өрхүүдийн хашаа будах тендер зарлаж, үр ашиггүй зардал гаргасан гэдэг шүүмжлэлд өртсөн удаатай.
Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үеэр "Маршал таун"-д байдаг орон сууцны асуудал нь хөндөгдсөн бөгөөд тэрбээр "Өөрийнхөө байрыг зарсан. Мөн УИХ-аас 50 сая төгрөгийн дэмжлэг аваад Маршал Тауны дөрвөн өрөө байраа авсан" хэмээн тайлбарлаж байв.
Мөн түүний төрсөн дүү Н.Очгэрэл нь “Өлзийт ойл” ХХК, “Жавхлант оч транс” ХХК, “Сэрсэн говь” ХХК, “Эвт повер майнинг” ХХК-ийг эзэмшдэг. Эдгээр компани нь нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. “Өлзийт ойл” ХХК-ийн нүүрс тээврийн автомашин, чиргүүл зэргийг цар тахлын дэглэмтэй үеэр Гашуунсухайт боомтоор эрх мэдэл, албан тушаалаа ашиглан дараалалгүй оруулж ирсэн хэрэгт ч холбогдсон байдаг.
УИХ-ын гишүүд хэрэгт холбогдож шалгагдах тохиолдол цөөнгүй бий. Гэхдээ шалгагдаад нэг бол хав дарагддаг, нэг бол холбогдолгүй болох нь тогтоогддог. Харин яллагдагчаар татаж, УИХ-д түдгэлзүүлэх санал оруулж ирэх нь ховор. Маш их баримт нотолгоотой хэрэг дээр л ингэж зүрхлэх боломжтой. Тэгвэл ийм том баримт нотолгоотой хэргээс намын нөөлгөөр сугарч чадсан Н.Наранбаатар гишүүн энэ удаад Өмнөговьчуудыг ч биш бүхэл бүтэн дөрвөн аймгийг хамарсан говийн бүсийг төлөөлөхөөр нэр дэвшжээ. Сонгуулийн үеэр сонгогчдын нүд эрх баригч, сөрөг хүчний намуудын нэр дэвшигчид дээр илүү төвлөрдөг. Гэтэл том гэгдэх тэдгээр намууд эрх ашигтай хүмүүсийг санал болгодог нь тун тоогүй. Эцсийн эцэст, МАН засаг барих цаг хугацаа хэмжээтэй, харин хэрэг хуучрахгүй, хуулийн байгууллага хэзээд ажлаа хийнэ. Нэгэнт "үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан" хэрэгт холбогдон яллагдагчаат татагдаж байсан гэдэг нь хөдлөшгүй нотолгоо. Ерөнхийдөө хуулийн байгууллагад нээнтэгтэй болчихсон цаг эргэхэд л гишүүнээсээ түдгэлзэж мэдэх ийм нэг хүн УИХ-д дахин сонгогдлоо гэж бодоход "кнопчин"-л болно. Магадгүй "аавын хаалга" татахгүй гэж энэ сонгуульд найдвар тавьж буй бололтой. Эцэст нь улс даяар "нүүрсний хулгайч" хэмээн зарлагдсан түүнийг төлөөллөө болгох эсэх нь одоо ёстой говьчуудын мэдэх хэрэг болж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.103
Наад новшийг яасан ч сонгож болохгүй хом гэдэг хэд дахин дарсан тоо шүүдээ
Хариулах66.181.177.121
Одоо өөр аргаар нүүрс хулгайлахын тулд эрх мэдэл хэрэгтэй гээд улайрч явна
Хариулах183.177.99.226
Өмөнговь аймгийн дарга нар бүгд Ажнай тодотголтой УИХ гишүүн Д Батэрдэнэ гуай даалгавараар ажилладаг улс жинхэнэ Нүүрсний хулгайчид эх орноо нутаг дэвсгэрээ Хятадуудад зардаг Өмнөговь аймгийн дарга нар Ажнайн Д Батэрдэнэ Монгол улсаас тустай Өмнөговь улсын Ерөнхийлөгч бололтой Улсын баяр наадамыг уландаа гишгиж өөрсдийнхөө дүрмээр 07-27-28 нд Өмнөговь аймгийн Ерөнхийлөгч Ажнайн тодотголтой Д Батэрдэнэ зориулж наадам зохион байгуулах бололтой саяхан Монгол улсын Ерөнхийлөгийн зарилгаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор мялааж байна лээ учир нь Өмнөговь аймгийн Ерөнхийлөгч Ажнайн Д Батдэрнэ тэргүүнтэй бүлэглэлийг улс эх орон газар шороо нутаг дэсгэрээр Хятадуудад дамналан зарсан бас Нүүрс хулгай сайн хийсэн гэж Монголын төр шагнаж байгаа бололтой шүү
Хариулах66.181.161.249
Хохь чинь ингээд луйварчингуудаар эгнээгээ тэллээ энэ улс яаж өөдлөх юм энэ хүн дахиад л хулгайлна
Хариулах