Монголоос барьсан шонхор 131,000 ам.доллараар зарагджээ

Zuv.mn
2025/10/10

Саудын Арабын нийслэл Эр Рияд хотод болсон Саудын олон улсын шонхрын дуудлага худалдааны үеэр Монголоос барьсан гурав, орон нутгийн нэг, нийт дөрвөн шонхор 652 мянган риалаар /174,000 ам.доллар/ зарагджээ.

 Дуудлага худалдаа Монголоос барьсан шонхрын худалдаагаар эхлэхэд эхний шонхор 200,000 риал буюу 53,000 ам.доллараар зарагдсан байна. Хоёр дахь нь болох залуу шонхор 90 мянган риал /24 мянган ам.доллар/, гурав дахь нь 201 мянган риал буюу 54 мянган ам.долараар /Нийт 131 мянган ам.доллар/ зарагдсан байна.


Орой нь Саудын Арабын Дабдаба бүс нутгаас барсан залуу шонхрыг дуудлага худалдаанд оруулахад 161 мянган риал /43 мянган ам.доллар/-аар зарагдсан байна.  




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.228.177.61
    2025/10/13

    Шонхор бүү гарга хэрэв гаргах гэвэл үнэ ханшаа маш их нэм

    Хариулах
  • 66.181.180.131
    2025/10/12

    манайх үнээ нэмээч дээ ядуугаа мэдэхгүй зүгээр өгөөд байгаа юм биш үү

    Хариулах