Ч.Номин: Залуу гишүүдийг дарамталж байгаа нь үнэн шүү дээ

Т.Отгонсувд
5 цаг 33 минутын өмнө

Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо Төрийн ордонд хуралдаж, П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг гурван үндэслэлээр огцруулах асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Номин "Би Г.Занданшатар даргыг Ерөнхий сайд болоход дэмжиж кноп дарсан. Учир нь Ерөнхий сайдаар ажиллах чадамжтай гэж итгэж явсан. Таны бахархан ярьж байгаа тоонууд бол зургадугаар сарынх буюу өмнөх Засгийн газрын үед хийсэн ажил байна.  3х3, TheMongolZ багийн гаргаж байгаа амжилт яг үнэндээ Засгийн газарт ямар ч хамаагүй.

Өнөөдөр би яагаад шийдвэрээ өөрчилсөн бэ гэвэл бага хурал дээрх үйл явдлаас үүдсэн. Шийдвэр нь гарчихаад байхад өнөөдөр сандал суудлаа л булаацалдаж байгаа нь үнэн. Хөшигний ард болдог зүйлс ил болж байгаад баяртай байна. МАН цэвэршиж байна гэж харж байна. 

Залуу гишүүдийг дарамталж байгаа нь үнэн шүү дээ. Төрийн ордны коридорт бүгд л мэдэж байна, нуугаад хэрэггүй.

Г.Занданшатар дарга аа таны зөвлөхөөр ажиллаж байгаа залуу УИХ-ын гишүүдийг мал гэж хэлсэн. Энд байгаа хүмүүс бүгд празит болох гэж орж ирээгүй. Улс эх орныхоо төлөө ажиллах гэж орж ирсэн.  Үүнийг би бас зүй бус үйлдэл гэж харж байна” гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.