В.Путин "Azerbaijan Airlines"-ын онгоц ОХУ-ын пуужингаас болж сүйрснийг дахин хүлээн зөвшөөрөв

Х.Есү
6 цаг 5 минутын өмнө

Азербайжаны иргэний агаарын тээврийн "Azerbaijan Airlines" компанийн онгоц Чеченийн нийслэл Грозныйд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард осолдож, 37 хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл тус онгоц ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах системийн харвасан пуужингаас болж осолдсон гэдгийг ерөнхийлөгч Владимир Путин хүлээн зөвшөөрлөө.

Тэрбээр Душанбе хотноо болж буй хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа бөгөөд өчигдөр Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевтай уулзах үедээ энэ талаар дурсаж, уучлалт хүссэн байна. Буруутай этгээдэд хариуцлага тооцож, хохирогчдод нөхөн төлбөр олгуулна гэдгээ тэрбээр И.Алиевт амлажээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.175
    4 цагийн өмнө

    “Дурсаж” биш харамсаж гэнэ.

    Хариулах