Дорноговь аймаг, Мандах суманд гурван настай хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон гэх дуудлага мэдээлэл зургаадугаар сарын 4-ний 22:08 цагт бүртгэгджээ.
Тухайн хүүхэд эмээгийндээ байж байгаад алга болсон гэх. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид Мандах сумын Засаг даргын Тамгын газрын ажилтануудтай хамтран 3 настай хүүхдийг өнөөдөр /2024.06.05/ 04:20 цагт тус багийн "Бударын хад" гэдэг газар буюу гэрээс нь хойд зүгт 3 км газраас эсэн мэнд олжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна