“Парис 2024” Зуны олимпийн ХХХIII наадмын хөнгөн атлетикийн марафон гүйлтийн эрх олгох тэмцээн өндөрлөж, тус төрөлд оролцох тамирчдын нэрс зарлагдлаа. Эрх авсан тамирчдын дотор Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од хамгийн туршлагатай нь байна.
Дэлхийн аварга шалгалуулах тэмцээнд 11, олимпод таван удаа оролцсон, 1997 оноос хойш хөнгөн атлетикаар хичээллэж буй “Хүч” спортын хорооны МУГТ Б.Сэр-Од энэ удаад дахин олимпод оролцох эрхээ авсан юм.
Тэрээр "Афин 2004", "Бээжин 2008", "Лондон 2012", "Рио 2016", "Токио 2020" олимпод дараалан оролцсон бөгөөд ийнхүү зургаа дахь удаагаа дарааллан олимпийн наадамд өрсөлдөж эх орондоо нэгэн түүх бүтээж байгаа юм.
П.Наранчимэг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна