Интермед эмнэлгийн эмч дөнгөж төрсөн нярайн эгэмний ясыг хугалсан талаар мэдээлэл сошиал орчинд цацагдсан. Үүнтэй холбогдуулан манай сайтын сурвалжлах баг тус нярайн аав ээж хоёроос нь мэдээлэл авлаа.
Хохирогч ээж: Нөхөр бид хоёр Интермед эмнэлэгт хэвтэж, жирэмсний хяналтад байсан. Тавдугаар сарын 27-ны 11 цагт би төрсөн. Төрөлт хэвийн явагдаад эмнэлэгт хоёр хоноод гарсан. Охин минь төрснөөсөө хойш дөрвөн хоног огт хөхөө амлаж, хөхөж чадахгүй байсан. Хөхөө хөхөж чадахгүй л уйлаад байна гэж бодтол нярайн эхний үзлэгээр эмч нь шууд өлгийг нь задлаад л нярайн хугаралтай хүүхэд байна рентгинд харуулъя гэсэн.
Тэгээд харуултал зураг дээрх шиг эгэм нь хугарсан байсан. Эмнэлэгт байх дөрвөн хоногт хэн ч юу ч хэлээгүй. Бид хоёр эмнэлгийн зүгээс албан ёсны хариу өгөх байх гэж зөндөө хүлээсэн. Гэвч нэг ч удаа хариу өгөөгүй. Одоо хүүхдэд маань гарах үр дагавар юу байгаа билээ, цаашид яах билээ гэдэг асууудал дээр л ямар ч хариу өгөхгүй байгаад гомдолтой байна.
Хүүхдээ ажиглаад харахад эгэм нь хугарсан талынхаа гарыг мөрнөөс дээш хөдөлгөхгүй байгаа. Үнэхээр гомдолтой байна. Тэсэхээ болиод нөхөр маань өчигдөр пост бичсэн.
Пост бичихээр эмнэлэг нь хурал зарлаж хуралдаж байна.
Хохирогч аав: Энэ хүүхэд эхнэр бид хоёрын долоо жилийн дараах хүсэн хүлээсэн хүүхэд минь. Тэгэхэд энэ Интермед эмнэлэгт ямар ч хариуцлага алга.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.249
Эвийдээ нялх үрийг яагаад ингэж яргалж байгаан арай хэтэрнээ Интермед эмнэлгийн цагаан нөмрөгт яргачингуудаа та нар эрүүл үү? согтуу галзуу байсан юм биш үү? болиочээ тэр нялх жаал маш их өвдөлт өгч байгаашт төрөхдөө төлсөн мөнгөө буцааж аваачээ юун төлбөр хүүхдээ яргалуулах гэж тийм их мөнгө төлсөн хэрэг биш шүү дээ.Эрүүл саруул хүүхдээ төрүүлэх гэж танай үйлчилгээг авсан шүү ЭМЯ сайданцараа наадуулдаа арга хэмжээ аваачээ чи муу үхсэн ацаа хийгээд сонгуульдаад яваан
Хариулах59.153.113.218
Эмч нар хариуцлагагүй байна даа. Нялх хүүхэд гэмтээсэн байна гэхэд тоодоггүй. Цаашдаа хүүхдийн гар хэвийн хөгжинө гэдэг бас асуудал шүү
Хариулах66.181.179.161
5,0 сая төгрөг төлж төрдөг үнэтэй газар ш дээ!!!
Хариулах