Мөнххайрханы мөнх цас 30 хувиар багасжээ

Zuv.mn
2024/06/07

МУИС-ийн Ховд дахь салбар, ОХУ-ын Томск хотын эрдэмтэд Мөнх хайрхан уулын мөнх цасны массыг судлаад сүүлийн 30 жилд 30 хувиар багассан гэсэн дүгнэлт хийжээ.

Мөнх цасны хэмжээг тогтоохдоо бодит байдал дээр хэмжилт хийснээс гадна уг цас мөснөөс тэжээгддэг гол мөрөн, нуур цөөрмийн усны хэмжээг мөн судалсан байна.

Далайн төвшнөөс дээш 3600 метрээс дооших цас мөсний хэмжээ хамгийн ихээр буюу бараг 70 хувиар буурчээ. Цас, мөсний багассан шалтгаан уур амьсгалын өөрчлөлтөөс буюу агаарын температур нэмэгдсэн, хур тунадасны хэмжээ багссан зэрэгтэй шууд холбоотой гэж эрдэмтэд дүгнэсэн байна.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна