Монгол Улсын Их Хурлын 2024 он ээлжит сонгуулиар 21 нам, эвслийн нийт 1336 нэр дэвшигч бүртгүүлээд байна. Үүнээс 924 нь тойрогт, 370 нь жагсаалтаар, 42 бие даан нэр дэвшигчид сонгуульд өрсөлдөнө.
МАН, АН-уудаас хамгийн олон буюу тус бүр 126 нэр дэвшигчид байгаа бол хамгийн бага нь Монголын либерал ардчилсан нам, Эх орончдын нэгдсэн намуудаас нэг, нэг нэр дэвшигчид сонгуульд өрсөлдөж байна.
Монгол улсын хэмжээнд нийт 2’238’005 бүртгэгдсэн сонгуулийн насны иргэн байна. Хамгийн олон сонгогчтой тойрог(275’226) 8-р тойрог байгаа бол хамгийн их нэр дэвшигчтэй тойрог нь арван мандаттай 5-р тойрог(Дархан-Уул, Сэлэнгэ, Төв) юм.
Б.Төгөлдөр
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна