Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж байна. Одоогийн байдлаар 900 орчим нэгж талбартай гэрээ байгуулж, 564 иргэний нөхөх олговрыг олгох Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Иймд гэрээ байгуулж, нөхөн олговроо авсан иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлж эхэллээ.
Сэлбэ дэд төвийн хүрээнд 158 га талбайд 2,000 нэгж талбар айлын газар чөлөөлөх төлөвлөлтийг хуулийн төсөлд тусгасан. газраа бүрэн чөлөөлсний дараагаар ариун цэврийн байгууламжийг цэвэрлэх болон хөрсний ариутгал хийж, хашаа байшингийн хог хаягдлыг зөөх ажлыг энэ сараас эхлүүлэх бөгөөд эхний ээлжинд 12 мянган айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн байна.
Б.Төгөлдөр
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна