ЭЕШ: Аль сургуульд, хэзээ, хэрхэн бүртгүүлэх вэ

Zuv.mn
2024/06/19

2024 оны элсэлтийн шалгалт долоодугаар сарын 4-7-ны хооронд зохион байгуулагдана. Энэ жилийн тухайд 36 мянга орчим шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Түүнчлэн тус шалгалт долоодугаар сарын 4-нд түүхийн хичээлээр эхлэх юм. Шалгуулагч нь ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс хоёроос багагүй хичээлийг сонгон шалгуулах боломжтой. 

Их дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл цахимаар зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор зарим их, дээд сургуулийн элсэлтийн бүртгэлийн мэдээллийг хүргэж байна. 

МУИС-ийн элсэлтийн бүртгэл зургаадугаар сарын 03-ны 09:00 цагт эхэлж, долоодугаар сарын 08-ны 12:00 цагт дуусна. Бүртгэл https://burtgel.num.edu.mn/ системээр явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг тус сургуулийн цахим хуудас https://www.facebook.com/Elselt.NUM-аас авах боломжтой. 

МУБИС-ийн элсэлтийн бүртгэл Элсэлтийн нэгдсэн сан https://burtgel.msue.edu.mn/ системээр явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг тус сургуулийн цахим хуудас https://www.facebook.com/MSUE1951 авах боломжтой. 

ШУТИС-ийн элсэлтийн бүртгэл тавдугаар сарын 30-нд эхэлж, ур чадварын бүртгэл долоодугаар сарын 7-ны 18.00, бусад бүртгэл долоодугаар сарын 9-ны 18.00 цаг хүртэл https://elselt.edu.mn/ системээр явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/www.must.edu.mn-аас авах боломжтой.

ДХИС-ийн элсэлтийн бүртгэл дөрөвдүгээр сарын 25-нд эхэлж, долоодугаар сарын 08-ны 17.00 цаг хүртэл http://elselt.uia.gov.mn/home системээр явагдана. ДХИС-ийн цахим хуудас: https://www.facebook.com/UniversityofInternalAffairs

АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэл зургаадугаар сарын 3-наас долоодугаар сарын 9-ний 16:00 цаг хүртэл https://mnums.xcloud.mn/auth/login?ReturnUrl=%2F системээр явагдана. АШУҮИС-ийн цахим хуудас: https://www.facebook.com/mnums.edu.mn/

СЭЗИС-ийн элсэлтийн бүртгэл тавдугаар сарын 1-нд эхэлж, долоодугаар сарын 6-нийг хүртэл https://admission.ufe.edu.mn/ сайтаар явагдана. СЭЗИС-ийн цахим хуудас: https://www.facebook.com/ufe.edu.mn/




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна