Энэ оны УИХ-ын сонгуультай холбоотой ЦЕГ-т 786 гомдол, мэдээлэл иржээ. Үүнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас өчирдөр буюу 26-нд дараах мэдээллийг хийлээ.
ЦЕГ-ын гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дэрга Б.Баттулга: "СЕХ-ноос авсан мэдээллээр улсын хэмжээнд нийт 139 мянган ухуулагч ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш улсын хэмжээнд 307 иргэн нас барсан. Цагдаагийн байгууллага нас барсан тохиолдол бүрийг бүртгэж, шалтгааныг тогтоодог. Сонгуулийн ухуулагчаар бүртгэгдсэн есөн иргэн нас барсан. Хоёр ухуулагч нь Дарханы Шарын голын тогтоол усанд живж нас барсан. Долоон иргэн өвчний улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлттэй байгаа" хэмээн ярилаа.
Мөн сонгуулийн өдрүүдэд Цагдаагийн байгууллагын 12 мянган алба хаагч аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
31.165.225.230
hoorhii doo ovchteigeech medehgui zytgezgeej dee...eryyl mend chuhal shyydee, haramsaltai l um
Хариулах