Өнгөрсөн оны гуравдугаар сард тагнуулын байгууллагаас тусгай ажиллагаа явуулж З.Санждорж нарын хүмүүсийг эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татсан.
Нийслэлийн прокуророос тухайн иргэдээс хоёрыг нь үргэлжүүлэн хорих саналыг шүүх байгууллагад хүргүүлж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэн, үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан. Харин өчигдөр дахин шүүх хурал болж З.Санждорж, Д.Бямбажавыг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
124.158.108.101
балиар урвагч
Хариулах