Малаа хариулж яваад сураггүй алга болсон хүүхдийн цогцсыг олжээ

Х.Есү
2024/07/08

Малаа хариулж яваад сураггүй алга болсон хүүхдийн цогцсыг олжээ. 

Тодруулбал, Ховд аймаг, Дуут сум Шивэр багийн "Хар сайр" гэдэг газарт долоодугаар сарын 6-ны өдрийн 17:00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг долоодугаар сарын 7-ны өдрийн 00:25 цагт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:45 цагт тус багийн "Хар сайр" гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 2 км/-аас цогцсыг олж Буянт сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна