Ачааны автомашин мөргөлдөж, нэг иргэн нас баржээ

Х.Есү
2024/07/08

Ачааны автомашинууд мөргөлдсөнөөс нэг хүн нас баржээ. 

Тодруулбал, Хэнтий аймаг, Жаргалтхаан сум Баян-Эрдэнэ багийн “Илжигний-Уурхай” гэдэг газарт ачааны автомашинууд мөргөлдөж автомашины төмөр эд ангид нэг хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг долоодугаар сарын 7-ны өдрийн 18:47 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан суман дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ын “Супергрэт” загварын ачааны автомашины араас, Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн П-ийн 4“Бонго-3” бага оврын ачааны автомашин мөргөж иргэн П48 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байжээ.

Цогцсыг гаргаж, Шүүхийн шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна