Хот хоорондын зорчигч тээврийн автобусуудыг “wifi”-тай болгоно

Zuv.mn
2024/07/08

Зам тээврийн хөгжлийн яамнаас хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн хэрэгсэлд интернэт төхөөмөж суулгах ажлыг эхлүүлээд байна.  

Одоогийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай болон Баянхонгор гэсэн есөн чиглэлд үйлчилдэг 231 автобусанд WIFI төхөөрөмж суурилуулжээ.

Цаашид энэ төрлийн үйлчилгээний тоог нэмэгдүүлж, давхардсан тоогоор 19 аймгийн 627 тээврийн хэрэгсэлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Ингэснээр иргэд хол замд ая тухтай зорчихоос гадна цаг үеийн мэдээллийг шуурхай хүлээн авах боломж бүрдэх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна