Инноваци, цахим бодлого, Нийгмийн бодлогын байнгын хороог ХҮН нам авлаа

С.Гандэлгэр
2024/07/09

Өнөөдөр /2024.07.09/ УИХ-ын зарим байнгын хорооны дарга нарыг сонголоо. 126 гишүүнтэй анхны парламентын олонхийг МАН бүрдүүлсэн ч үнэмлэхүй олонх биш учраас сөрөг хүчин АН, ХҮН намд найр тавин хамтарсан ЗГ байгуулах санал гарган байгуулахаар болсон. 

Шинэ ЗГ-ын асуудал яригдахтай зэрэгцэн УИХ-ын байнгын хорооны дарга нар ч сонгогдож байна. Тэгвэл ХҮН нам хоёр байнгын хорооны даргатай болжээ. Тодруулбал Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал сонгогдсон бол Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Л.Энхнасан сонгогдлоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна