Бутаны хаан хатны хамт азарганы уралдаан үзжээ

Zuv.mn
2024/07/11

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монголд албан ёсоор айлчилж буй Бутаны хаант улсын Цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук өнөөдөр үдээс өмнө Хүй долоон худагт нааджээ.

Өнөөдөр эхнэрийн хамт хурдан азарганы уралдааныг үзэж сонирхсон тэрбээр Баяр наадмын нээлтийн ажиллагаанд хүндэт зочноор оролцох юм байна.

Бутаны хаан Монгол Улсад хүрэлцэн ирснийхээ дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурсан.

Энэхүү айлчлал нь манай хоёр улс 2012 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны төрийн айлчлал  юм. Монгол Улс Бутаны Хаант улстай 2012 оны нэгдүгээр сарын 18-нд найрамдалт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 2023 онд Монгол Улсаас Бутаны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганболд томилогдож байв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна