Улаанбаатарт бороо орохгүй, 22 градус дулаан байна

Zuv.mn
2024/07/15

Хагас хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

15-ны өдөр Хэнтийн өмнөд, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хэсгээр их бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:

15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 07-р сарын 15-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +15...+20 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул голын хөндийгөөр +19...+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Халх гол орчмоор +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +20...+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +16...+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +16...+18 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: +16 градус дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2024 оны 07 сарын 16-наас 2024 оны 07 сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 16-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар сэрүүн байна. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна