Үндэсний их баяр наадмын амралт буюу долдугаар сарын 10-16-нд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасагт осол, гэмтлийн шалтгаанаар нийт 3,506 хүн тусламж үйлчилгээ авчээ.
Зам тээврийн ослын улмаас 483 хүн яаралтай тусламж авсан байна. Үүнээс том хүн 304, 0-18 насны 179 хүүхэд байжээ.
Түүнчлэн мориноос унаж гэмтсэн 125 тохиолдол гарсан байна. Үүнд 10 хүртэлх насны хүүхэд 27 байгаа бол 10-18 насны хүүхэд 53 байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна