НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн данс руу шилжүүлнэ

Х.Есү
2024/07/18

НӨАТ-ын буцаан олголтыг татварын ерөнхий газраас энэ сарын 20-нд багтаан шилжүүлэхээ мэдэгдэж байсан. 

Нэмэгдсэн өртөгийн албан татварын буцалтыг улиралд нэг удаа иргэдийн бүртгэлтэй данс руу нь шилжүүлдэг. Харин хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ 7 хоногт багтаан иргэдийн данс руу шилжүүлэхээр болжээ. 

Хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтонд долоодугаар сарын 7-ны өдрийг хүртэл бүртгүүлсэн баримт хамаарна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна