Хөгжлийн банкнаас мэдэгдэл гаргажээ

Х.Есү
2024/07/17

Монгол Улсын Хөгжлийн банкны өр төлбөрт хураан авсан Шинэ Яармаг цогцолбор хорооллын зарим байрыг өөрийн өмч мэтээр иргэдэд ойлгуулж, хямдаар санал болгон бусдыг залилахыг завдсан үйлдэл удаа дараа гараад байна.

Тодруулбал, “Шинэ Яармаг цогцолбор хорооллын 736, 737 дугаар байрнуудаас дуудлага худалдаагаар худалдан авсан байрыг зах зээлийн үнээс хямдаар зарна” гэсэн мэдээлэл тараан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, ингэхдээ хуурамчаар бичиг баримт үйлдэн бусдын өмчийг өөрийн өмч мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн, залилангийн шинжтэй тохиолдол хэд хэдэн удаа гараад байгаа юм.


Иймээс аливаа гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх үүднээс Хөгжлийн банкнаас иргэдэд хандан энэхүү сэрэмжлүүлгийг гаргаж байна.

Хэрэв хэн нэгэн Танд “Хөгжлийн банкнаас худалдаж авсан...” гэсэн тодотголтойгоор Шинэ Яармаг, Буянт-Ухаа 1, 2 хорооллоос хямд үнээр байр худалдаж авахыг санал болгосон бол Хөгжлийн банкны Активын бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн мэргэжилтний 85020513 дугаарт шууд холбогдон, тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдээллээ баталгаажуулж, нягталсны үндсэн дээр шийдвэр гаргахыг зөвлөж байна.й

Монгол Улсын Хөгжлийн банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна