"Учралын баяр" төсөл 12 хүүхдийг БНСУ-р аялуулж, аав, ээжтэй нь уулзуулна

Zuv.mn
2024/08/02

УИХ-ын гишүүн Н.Учрал "Учралын баяр" төслийг зургаа дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна. Өнгөрсөн хугцаанд 50 гаруй хүүхдийг алс хол, ажиллаж амьдарч байгаа аав, ээжтэй нь уулзуулж гэр бүлийн нандин харилцааг хадгалан хамгаалжээ. 

"Учралын баяр" төслийн бүртгэл эхлүүлсэн ба нийт 12 хүүхдийг есдүгээр сард таван өдөр БНСУ-д үнэ төлбөргүй аялуулж, ээж, аавтай нь уулзуулах нь ээ. 

Төсөлд оролцогчдод тавигдах шаардлага: 

  • Монгол улсад оршин суугаа 8-14 насны хүүхэд, 
  • “Сайн уу? Ээжээ /Ааваа/” эссэ бичлэгийн уралдаанд оролцож шалгарсан байх, 
  • Эссэ нь 250-300 үгтэй байх, 
  • Өөрийгөө бүрэн илэрхийлж, төсөлд хамрагдах зорилгоо тодорхойлсон байх,
  • Ээж аавыгаа санасан сэтгэлээ илэрхийлсэн байх,
  • БНСУ-д оршин суугаа эцэг /эх/ нь хүүхдээ уг төсөлд хамрагдахыг зөвшөөрсөн байх, 
  • Сургуулийнхаа багш, захирлаас зөвшөөрөл авсан байх,
Эссэ-г (uchraliinbayar6@gmail.com) цахим шууданд болон Төрийн ордны баруун хаалганы шуудангийн хайрцагт 08-р сарын 15-г дуустал хүлээн авна. 
Холбогдох утас: 8895-5888, 9910-3427





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна