Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, дасгал ажлын дэвтрийг боловсруулах баг өчигдөр /2024.08.13/ ажлаа эхлүүллээ. Боловсролын сайд П.Наранбаяр багийн гишүүдээс дараах өөрчлөлтүүдийг хүлээж буй гэдгээ хэлжээ.
Унших, уншаад ойлгох, ойлгосноо хэрэглэх чадварыг дээшлүүлэхийн тулд минутын уншлагыг эргэн харж, хүүхдийн сэтгэхүйд тохирсон, утга зохиолд хөтөлсөн, сэтгэлгээг задалсан сурах бичгийг боловсруулан, унших бичгийг сэргээх;
Дэвшилтэт технологи, цахим ертөнц хөгжиж буй энэ үед хүүхдийн бүтээлч сэтгэхүйг дэмжихийн тулд шинэ сурах бичгүүдийг интерактив буюу мэдээлэл технологитой хорших боломжтой болгох;
Гэрийн даалгавар, хичээлийн ачааллыг бууруулах, хүүхдэд алдах, алдаанаасаа суралцах эрхийг нь олгох үүднээс балын харандаагаар бичүүлж, хичээнгүй бичигт зарцуулах цагийг багасгаж, бүтээлч ажлын цагийг нэмэгдүүлэх;
Хүүхэд сургууль дээрээ хичээлийн бус цагаар сууж, давтлага хийдэг байдлыг халахад чиглэсэн агуулгаар сургалтын хөтөлбөр, сурах бичиг, дасгал ажлын дэвтрийг боловсруулах;
Англи хэл сургалтын үндсэн гадаад хэл болсон. Гадаад хэл сурч байгааг мэдрэхгүйгээр сурах нь хамгийн сайн арга бөгөөд давталт хамгийн чухал. Бага насны хүүхэд нэг хүүхэлдэйн киног олон давтан үзэж чаддаг. Энэ онцлогт нь тохирсон сурах бичгүүд боловсруулах нь чухал.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.176.242
SEXSEER UILCHLI80955877
Хариулах66.181.161.197
Ажилсаг сайд вэ
Хариулах66.181.187.115
Энэ нэг л бишээ гайгүй болов уу гэж бодсон чинь хувцас нэг яриад л хөтөлбөр ч яриад л бүхэл бүтэн яам байгаа биз дээ өөрөө ганцаараа л яриад явах юм эхлээд яам мэргэжилийн багаараа ярьж байж шийдвэрээ гаргаад хийлдээ ярьсаар байтал өнгөрлөө хамаг юм
Хариулах