Орон нутгийн бүртгэлтэй азын дугаарын цахим дуудлага худалдааг зохион байгуулах гэж байгааг Авто Тээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.
Дуудлага худалдаа auction.transdep.mn цахим хаягаар наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 5-ны өдрийн хооронд явагдах юм. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ 100,000 төгрөг ба хэрэв та оролцохоор бол тухайн өдрийн дуудлага худалдаанд нэг л удаа оролцох эрхтэй юм байна.
Дуудлага худалдаанд орох дугаарууд
Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг тухайн оролцож буй дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдөрт 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана.
Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна. Ялагч нь хэрвээ заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүй. Төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын 5 өдөрт багтааж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна