Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө

Zuv.mn
2024/08/14

Улаанбаатар хотод өдөрт дунджаар хөдөө орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан. 

Тодруулбал, уг тогтоолд орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө. Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд буюу 24 цаг тутамд 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн юм. Уг тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 

Дээрх төлбөрийг Нийслэлийн замын санд төвлөрүүлэх бөгөөд зам засвар арчлалтад зарцуулах юм. Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, тухайн тээврийн хэрэгслийн зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлснээр өдөр тутам замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо таван хувь хүртэл буурах боломжтойг холбогдох албаныхан тодотгож байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.249
    2024/08/16

    Mongold Yndsen Huul - gej baina u ?

    Хариулах
  • 202.9.40.249
    2024/08/16

    UB - Hotiin irged l Hezuu dendee - UB Hot - ruu gai Zailaarai geh baih da !

    Хариулах
  • 202.9.40.249
    2024/08/16

    Odoo Yanaa Huduu yavah Nuurgui boloo ! Oron Nutagiihan Yavaad ochihoor Umhii - Amhai " UB Hot - ruu gaa " Zail geed irehed Zailsan baigaarai geed buun Margaan Garandaa ! ! !

    Хариулах
  • 202.126.90.166
    2024/08/15

    ҮНДСЭН ХУУЛЬ ЯАСАН БЭ? ТЭГШ ЭРХ ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭЭД....

    Хариулах
  • 103.212.116.75
    2024/08/14

    ANUSDI80955877XUSNEE R

    Хариулах
  • 122.201.31.10
    2024/08/14

    Бид хаана амьдраад байгаан би бол оюутан хөөн хичээлийхээ хажуугаар таксинд явж хоол бензинээ залгуулдаг ядарсан нэг муу оюутан байнаа.Бас хааяа баян мөнгөтэй аниа нар намайг хэрэглэдэг нэг байнга намайг хэрэглэдэг аниа машиныхаа дугаарыг битгий солиорой хөдөөний дугаар анхаарал татахгүй амар манай нөхөр бүүр ч анзаарахгүй гэсэн тэр аниадаа жийгдвэл би хог дээр гарна.Энийгээ эргээд нэг харчих тэх үү? гуйж байна .

    Хариулах