"Монгол Реппер Big Gee"-ийн дөрөв дэх бие даасан тоглолт LEGACY

Zuv.mn
2024/08/19

2000 оны дунд үеэс эхлэн гэр хорооллын тухай “G хороолол” хэмээх үгээр дуу хоолойгоо хүргэж ирсэн Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ дөрөв дэх бие даасан тоглолтоо тун удахгүй хүргэх гэж байна.

Тодруулбал, тоглолт  энэ сарын 24-нд зохион байгуулагдах юм. "The Legacy" тоглолтод MC Sniper урилгаар ирэх болсон нь олны хүлээлтийг үүсгээд байна. Тэрбээр алдарт "Windstruck" киноны дуу болох “BK Love” дуугаараа алдаршсан уран бүтээлч юм.

Мөн тоглолтод Буриад болон Солонгос улсаас нийт долоон уран бүтээлч, DJ ирж оролцох талаар зохион байгуулагч нар онцлов.

Солонгосын "Underground hip hop" урсгалын нэгэн том төлөөлөл болох Deepflow буюу Ryu Sang-Gu,  Солонгосын "Reggar" урсгалын "хаан" гэгддэг “Sajah records”-ын үүсгэн байгуулагч Skull буюу Jo Sung-Jin, 20 гаруй жил олон улсын энтертайнмент салбарт ажиллаж буй Бельгийн DJ & MC Ricky Jay зэрэг томоохон артистууд тоглолтод уригдаад байгаа аж.

Big Gee нь 1998 оноос уран бүтээл хийж эхэлсэн ба анхны бие даасан цомгоо “Боловсролгүй сэхээтний тавигдаагүй илтгэл” нэртэйгээр 2008 онд гаргаж байсан. Харин анхны бие даасан тоглолтоо 2010 онд хийж байв. Big Gee нь одоогоор найман цомог гаргаад буй.

Монголын Хипхоп урсгалд өнгө нэмсэн уран бүтээлч бол яах аргагүй Big Gee. 20 гаруй жилийн хугацаанд тун цөөн удаа бие даасан тоглолтоо хийсэн түүний дөрөв дэх бие даасан тоглолтыг хүлээж байгаа хипхоп сонирхогчид олон бий. 

Тасалбар shoppy.mn болон GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудаар худалдаалагдаж байгаа бөгөөд олон залуусын хүсэн хүлээсэн тоглолт наймдугаар сарын 24-нд "Hit Park"-д болно. 

Тасалбар авах: https://shoppy.mn/products/the...

- Энгийн тасалбар – 80,000₮
- HOMIES БАГЦ буюу 3 найзын тасалбар – 180,000₮
- 5 найз – 300,000₮
- VIP тасалбар 400,000₮

Ерөнхий ивээн тэтгэгч : @hellobrand_od @big_gees_foods
Тоглолтын шар айраг : @chass_brand @foxie_beev
Дэмжигч байгууллагууд : @timberlandmongolia_ @oxbarmongolia @__kickz4life



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна