Mc Sniper & Big Gee нар шинэхэн хамтрал дуугаа тоглолт дээрээ дуулах уу

С.Гандэлгэр
2024/08/20

Энэ оны хоёрдугаар сард Монголд ирээд тоглолтод оролцоод буцсан Өмнөд Солонгосын реп төлөөллүүдийн нэг болох MC Sniper-ыг Монголчууд бид андахгүй. Тэрбээр Монголд дөнгөж газардаад байхдаа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, “Big Gee-тэй уулзмаар байна” хэмээн хэлсэн нь олныг шуугиулаад амжсан. Үүнээс хэдхэн сарын дараа Монгол реппер Big Gee түүнтэй хамтран ажиллаж байгаа талаараа дурдсан.

Мөн Big Gee-ийн энэ Бямба гарагт буюу наймдугаар сарын 24-нд болох дөрөв дэх бие даасан тоглолт “The Legacy”-д MC Sniper ирж байгаа нь энэхүү мэдээг улам баттай болгов. Хэрхэн хамтран ажиллаж буйгаа тодорхой дурдаагүй ч үзэгч сонсогч нар нь тэднийг хамтран хийсэн шинэхэн уран бүтээлээ энэ удаагийн тоглолтоороо ил болгох болов уу хэмээн таамаглаж байна.

Мөн тоглолтод DJ & MC Ricky Jay /Бельги/, DJ Youkeep /Солонгос/, DJ Ashiko /Солонгос/, Deepflow /Солонгос/, Skull /Солонгос/, Koonta /Солонгос/ болон Буриадаас уран бүтээлчид урилгаар ирж оролцож байгаа юм.

Тоглолтын тасалбарыг https://shoppy.mn/products/the-legacy холбоосоор авах боломжтой.

- Энгийн тасалбар – 80,000₮ - HOMIES БАГЦ буюу 3 найзын тасалбар – 180,000₮ - 5 найз – 300,000₮ - VIP тасалбар 400,000₮

Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгч : HELLO BRAND & BIG GEE’S FOODS Тоглолтын шар айраг : CHASS BRAND & FOXIE BEEV Дэмжигч байгууллагууд : TIMBERLAND MONGOLIA & OXBAR MONGOLIA & KICKZ4LIFE



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна