Замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана

С.Гандэлгэр
2024/08/20

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч хатагтай Наташа Пирц Мусар тэргүүтэй зочид төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалтай холбоотой богино хугацаагаар зарим авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэж байгааг Тээврийн цагдаагийн алба мэдээллээ. 

Иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй замын хөдөлгөөний дүрмийг баримталж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу хэмээн цагдаагийн байгууллагаас уриалав.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна