МАК группын гэх барилгын суурийн ажил эхлүүлэхдээ хажууу талын орон сууц болох “KH Apartment”-ын суурийг ил гартал газар ухсан байгаа юм. Тухайн хотхоны 6е, 6д байрны оршин суугчид гэртээ хонож чадахгүй, эрсдэлт нөхцөл байдалд ороод байгаа талаараа ярьсан бөгөөд сурвалжилгыг энд дарж үзнэ үү.
МАК компаниас бид тайлбар хүсэхэд "Мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмж дор экспертизээр батлагдсан зураг төсөл, стандартын дагуу хамгаалалтын шон, суурь цутгаж байгаа бөгөөд энэ нь хөрсний ус зайлуулах ажлын бэлтгэл юм. Энэхүү ажил нь зэргэлдээ барилгуудад ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" хэмээсэн юм.
Тус компанийн тайлбарт мөн анхаарал татаж буй өгүүлбэр байгаа нь "Барилгын төслөө анх 2012 онд эхлүүлж, сууриа цутгаж байсан ба түүнээс хойш талбайн хэмжээ, төлөвлөлт өөрчлөгдөөгүй. Харин KH Aparment-ын хувьд 2015 оноос манай төсөлтэй зэрэгцэн байгуулах төлөвлөлтийнхээ дагуу төслөө эхлүүлж, баригдсан болно" гэжээ. Товчхондоо бол МАК компани 45 давхар зочид буудлын барилга, “KH Apartment” зэрэгцэн сүндэрлэх байсан ч нэг нь ийн хожуу барилгын ажлаа эхлүүлж буй гэж ойлгогдож байгаа юм.
“KH Apartment” нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрладаг бөгөөд тус дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч П.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн байгууллагад хандаж хүсэлт гаргажээ. Тэрбээр, хотхоны оршин суугчдын аюулгүй байдлыг алдагдуулж байгаа тул барилгын үйл ажиллагаанд хяналт шалгалт яралтай хийж өгөхийг хүссэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.71
Shine,huchin 2darga MAK-d harshiltaigej oilgogdoj baina
Хариулах139.5.218.211
нурахдаа олон хүний дээрээс нурах аюултай. стандартгүй монгол. байрнуудын хоорондын зайны талаар хатуу бодлого баримтлахгүй бол бараг нэг байрнаас нөгөө байр руу цонхноос нь алхаад орохгроод байна. хот биш тасралтгүй үргэлилсэн хад чулуу шиг болжээ. гое үзэмж нь ч харагдахгүй. ХАрухогийн байрыг тойроод хүн явах замгүй. Төөрдөг байшин шиг. НИсэх л хэрэгтэй болоод байна.
Хариулах103.57.95.14
эртхэн арга хэмээ авахгүй бол наадбайр чинь нурлаа
Хариулах